Монгол улсын иргэн
Зээлийн үйлчилгээ авахын тулд Монгол улсын иргэн байх шаардлагатай.
Санхүүгийн үйлчилгээ авахад тавигдах үндсэн шалгуур, нөхцөлүүдийг энгийн ойлгомжтой хэлбэрээр танилцуулж байна. Хувь хүн болон байгууллагын аль алинд нь хамаарна.
Доорх 4 үндсэн шалгуурыг хангаж байгаа бол үргэлжлүүлэн дэлгэрэнгүй нөхцөлтэй танилцана уу.
Хувь хүн харилцагчийн хувьд хангах ёстой үндсэн нөхцөлүүд.
Зээлийн үйлчилгээ авахын тулд Монгол улсын иргэн байх шаардлагатай.
Хүсэлт гаргагч 23-аас 65 насны хооронд байх ёстой.
Өмнө нь луйвар, залилан, хуурамч мэдээлэл өгсөн түүхтэй харилцагч үйлчилгээ авах боломжгүй.
Орлогын төрөл бүрт тавигдах нарийвчилсан шалгуурууд.
Зээлийн түүхэнд тавигдах онцгой анхаарах шаардлагууд.
Хугацаа хэтэрсэн, ангилал буурсан зээлийн үлдэгдэлгүй байх
Идэвхтэй зээл, зээлийн шугам 30-аас дээшгүй байх
Сүүлийн 72 цагт 5 болон түүнээс дээш байгууллагад зээл судлуулсан, лавлагаа авсан түүхгүй байх
Аж ахуйн нэгж харилцагчийн хувьд хангах ёстой нөхцөлүүд.
Монгол улсад албан ёсоор бүртгэгдсэн аж ахуйн нэгж байх шаардлагатай.
Манай байгууллагатай өмнө нь луйвар, залилан, хуурамч мэдээлэл өгсөн түүхгүй байх.
Үйл ажиллагаа нь хууль тогтоомжид нийцсэн, хууль бус орлогогүй байх.
Доорх үйл ажиллагаанд оролцож, орлого олж буй харилцагчдад зээл, санхүүжилт олгох боломжгүй.
Бүх төрлийн зээлийн нөхцөл, хүү, дүн, хугацааг нэг дороос харьцуулан үзээрэй.
| Бүтээгдэхүүн | Дүн (₮) | Хүү (сар) | Шимтгэл | Хугацаа | ӨОХ / Урьдчилгаа | Барьцаа / Тайлбар |
|---|---|---|---|---|---|---|
ShopOn | ₮ 520,000 | 3.90% | Байхгүй | 6 хүртэл сар | ӨОХ: Харгалзахгүй | Барьцаа: Шаардахгүй |
PayOn | ₮ 50,000,000 | 3.90% | 1% буюу дээд хэмжээ 300 мянган төгрөг | 48 сар хүртэл | ӨОХ: 55% | Барьцаа: Шаардахгүй |
PayOn (Таван Богд Групп) | ₮ 50,000,000 | 2.75% – 3.05% | 1% буюу дээд хэмжээ 300 мянган төгрөг | 48 сар хүртэл | ӨОХ: 55% | Барьцаа: Шаардахгүй |
BusinessOn | ₮ 50,000,000 | 3.90% | 1% буюу дээд хэмжээ 300 мянган төгрөг | 48 сар хүртэл | ӨОХ: 70% | Барьцаа: Шаардахгүй |
| Бүтээгдэхүүн | Дүн (₮) | Хүү (сар) | Шимтгэл | Хугацаа | ӨОХ / Урьдчилгаа | Барьцаа / Тайлбар |
|---|---|---|---|---|---|---|
Шинэ буюу 0 гүйлттэй | ₮ 300,000,000 | 2.50% | 1% буюу дээд хэмжээ 1 сая төгрөг | 96 хүртэл сар | ӨОХ: 55% Урьдчилгаа: 40% <= | Барьцаа: Худалдан авч буй машин |
Гаалийн бичигтэй | ₮ 200,000,000 | 2.50% | 1% буюу дээд хэмжээ 1 сая төгрөг | 72 хүртэл сар | ӨОХ: 55% Урьдчилгаа: 40% <= | Барьцаа: Худалдан авч буй машин |
Хуучин | ₮ 150,000,000 | 2.50% | 1% буюу дээд хэмжээ 1 сая төгрөг | 72 хүртэл сар | ӨОХ: 55% Урьдчилгаа: 40% <= | Барьцаа: Худалдан авч буй машин |
InvestOn — Та хадгаламжаа өсгөж, тогтмол үр шим хүртэх боломжтой.
Итгэлцлийн бүтээгдэхүүний нэр
InvestOn
Үр шим болон олгох давтамж
| Үр шим олгох давтамж | 6 сар | 12 сар | 13 сар | 24 сар |
|---|---|---|---|---|
| Улирал бүр | 16.0% | 17.0% | 17.5% | 18.0% |
| Хугацааны эцэст | 16.5% | 18.0% | 18.5% | 19.0% |
Итгэлцэл нээх доод хэмжээ
100,000 ₮
TreeOn — Байгальд ээлтэй финтек 🌱
TreeOn нь байгальд ээлтэй хэрэглээг дэмжих урамшууллын системтэй. Харилцагчид тодорхой үйлдлүүдээр оноо цуглуулж, цуглуулсан оноогоо зарцуулах боломжтой.
TreeOn эко-системийн бодит хэмжээс.
Таны цуглуулсан оноо Монгол орны эдгээр газарт бодит мод болон ургаж байна.
Таны цуглуулсан оноо нь зөвхөн төлбөрт биш — бодит мод болон амьдардаг. Нэг мод бүр Монгол орны ногоон ирээдүйн нэг алхам юм.
Бодит мод нь улирал, аймаг, төрөл тус бүрээр.
| Аймаг | Мод | 2023 Намар | 2023 Хавар | 2024 Намар | 2024 Хавар | 2025 Намар | 2025 Хавар |
|---|---|---|---|---|---|---|---|
| Булган | Бургас | 19 | 41 | 31 | 31 | 100 | — |
| Улиас | 6 | 18 | 196 | 59 | 150 | — | |
| Хайлаас | 45 | 47 | 15 | 45 | 150 | — | |
| Total | 70 | 106 | 242 | 135 | 400 | — | |
| Төв | Хайлаас | 15 | 50 | 15 | 28 | — | 130 |
| Чацаргана | 35 | 5 | 129 | 80 | — | 90 | |
| Total | 50 | 55 | 144 | 108 | — | 220 |
Дараах үйлдлүүдийг хийж оноо цуглуулаарай.
Зээл төлөлтөд
500₮ тутамд
“И-Монголиа” баталгаажуулах
Нэг удаа
Ерөнхий гэрээгээр баталгаажуулах
Нэг удаа
Найзаа урих
Найз бүрийн тоогоор
Цуглуулсан оноогоо дараах байдлаар ашиглах боломжтой.
Зарцуулагдах оноо
100 оноо
Зарцуулагдах оноо
Нийт төлбөрийн 50% хүртэл
Онооны үнэ цэнэ нь энгийн бөгөөд ил тод.
1 оноо = 1 ₮
1 урамшууллын оноо нь 1 төгрөгтэй тэнцэх бөгөөд та цуглуулсан оноогоо шууд төлбөрт ашиглах боломжтой.
Дараах тохиолдолд урамшууллын оноо тооцогдохгүй.
TreeOn ашиглан байгальд ээлтэй сонголтоо дэмжээрэй
Урамшууллын оноогоо ухаалгаар ашиглаж, ногоон амьдралд хувь нэмрээ оруулаарай.
Харилцагчдын байнга асуудаг асуултын хариултыг нэг дороос.
23–65 насны Монгол улсын иргэн, хар жагсаалтад ороогүй, орлогын болон зээлийн түүхийн шаардлагыг хангасан хувь хүн болон Монголд бүртгэлтэй ААН зээл авах боломжтой.
Цалин, бизнесийн орлого болон малын орлого гэсэн гурван үндсэн төрлийг хүлээн зөвшөөрнө. Тус бүрд тогтоосон тогтмол байдлын болон хэмжээний шаардлага хамаарна.
Монгол улсад албан ёсоор бүртгэгдсэн ААН байх, хар жагсаалтад ороогүй, өмнө нь луйвар залилангийн түүхгүй, хууль зөрчсөн үйл ажиллагаагүй байх ёстой.
Мансууруулах бодис, хууль бус мөрийтэй тоглоом, зэвсгийн худалдаа, пирамид схем, ховор амьтны худалдаа, хууль бус орлого зэрэг олон улс болон үндэсний хууль тогтоомжоор хориглосон чиглэлүүдийг санхүүжүүлэхгүй.
Хэрэв дээрх шалгуурыг хангаж байгаа бол шууд хүсэлт илгээх эсвэл бидэнтэй холбогдож нэмэлт мэдээлэл аваарай.